6 дугаар зүйл. Шүүхийн оролцоо

АРБИТРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

6 дугаар зүйл. Шүүхийн оролцоо

6.1.Шүүх энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд арбитрын ажиллагаанд оролцож үл болно.

6.2.Энэ хуулийн 11.1, 13.4, 13.5, 15.3, 16.1, 18.7, 39.1 дэх хэсэг, 47 дугаар зүйлд заасан шүүхийн чиг үүргийг арбитрын ажиллагаа явагдсан газрын иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, харин олон улсын арбитрын ажиллагааны хувьд нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэрэгжүүлнэ.

6.3.Энэ хуулийн 27, 29, 48, 51 дүгээр зүйлд заасан чиг үүргийг хариуцагчийн оршин суугаа газрын, эсхүл түүний эд хөрөнгө нь байгаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүх хэрэгжүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.