7 дугаар зүйл. Арбитрын төрөл
7.1.Арбитр нь байнгын, эсхүл түр байж болно.
7.2.Байнгын арбитр нь арбитрын ажиллагааны дүрэмтэй байна. Байнгын арбитр нь энэ хуулийн 13.4, 16.1-д заасан хүсэлтийг эрх бүхий этгээдээр шийдвэрлүүлэхээр дүрэмдээ зааж болно.
7.3.Монгол Улсад байнгын арбитрыг худалдаа, аж үйлдвэрийн танхим, худалдаа үйлдвэрлэгчийн болон хэрэглэгчийн зэрэг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын дэргэд байгуулж болно.
7.4.Энэ хуулийн 7.3-т заасан байнгын арбитр нь арбитрын ажиллагааг явуулах байр, хүний нөөцтэй байна.
7.5.Түр арбитрыг талуудын харилцан тохиролцсон журмын дагуу байгуулна.
ХОЁРДУГААР БҮЛЭГ АРБИТРЫН ХЭЛЭЛЦЭЭР