15 дугаар зүйл. Гамшгийн үеийн үйл ажиллагаа

ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Гамшгийн үеийн үйл ажиллагаа

15.1.Гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдал, аюулт үзэгдэл, ослын үеийн үйл ажиллагаа дараах арга хэмжээнээс бүрдэнэ:

/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

15.1.1.гамшгийн харилцаа холбоо, зарлан мэдээллийг зохион байгуулах;

15.1.2.голомтын бүсийг тогтоох;

15.1.3.эрэн хайх, аврах;

15.1.4.хүч хэрэгсэл дайчлан гаргах, нүүлгэн шилжүүлэх;

15.1.5.гамшгийн хор уршгийг арилгах.

15.2.Гамшгийн үеийн үйл ажиллагааг холбогдох дүрэм, журам, заавар, стандартын дагуу зохион байгуулна.

15.3.Эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах нийтлэг журмыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.

15.4.Гамшгийн үед хүүхэд хамгааллын үйлчилгээг стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан стандартыг баримтлан үзүүлнэ. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.