16 дугаар зүйл. Гамшгийн харилцаа холбоо, зарлан мэдээллийг зохион байгуулах

ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

16 дугаар зүйл. Гамшгийн харилцаа холбоо, зарлан мэдээллийг зохион байгуулах

16.1.Гамшиг болон аюулын дохио, сэрэмжлүүлэг, гамшгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг мэдээлэх зорилгоор зарлан мэдээллийг шуурхай зохион байгуулна.

16.2.Гамшиг болон аюулын тухай мэдээ, мэдээллийг цуглуулах, холбогдох шийдвэрийг төрийн болон нутгийн захиргааны байгууллагад хүргэх, түүнчлэн улс хооронд харилцан мэдээлэл солилцоход харилцаа холбооны бүх төрлийн сүлжээг ашиглана.

16.3.Гамшиг болон аюулын дохио, сэрэмжлүүлгийг харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн байгууллага өмчийн хэлбэр үл харгалзан шуурхай, үнэ төлбөргүй дамжуулах үүрэгтэй.

16.4.Голомтын бүсэд үүрэг гүйцэтгэж байгаа шуурхай бүлэгтэй холбоо зохион байгуулах, мэдээлэл солилцох ажиллагааг онцгой байдлын болон төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллага гүйцэтгэнэ.

/Энэ хэсэгт 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

16.5.Гамшгийн зарлан мэдээлэл, түүнийг дамжуулах журмыг Засгийн газар батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.