17 дугаар зүйл. Голомтын бүс тогтоох
17.1.Голомтын бүсийг доор дурдсан албан тушаалтан тогтооно:
17.1.1.аймаг, сум, нийслэл, дүүргийн нутаг дэвсгэр, объектод хор уршгийг арилгах арга хэмжээг шууд удирдан зохион байгуулж байгаа мэргэжлийн байгууллагын удирдлага, эсхүл мэргэжлийн байгууллагын саналыг үндэслэн тухайн шатны Засаг дарга; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
17.1.2.хэд хэдэн аймгийн нутаг дэвсгэр болон улсын онц чухал обьектод онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар.
17.2.Хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоох, ажиллах журмыг Засгийн газар батална.
/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./
17.3.Голомтын бүсэд хэрэгжүүлж байгаа арга хэмжээг тухайн шатны онцгой байдлын байгууллага удирдлага, зохион байгуулалтаар хангаж, хяналт тавина.
/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./