21 дугаар зүйл. Хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаа
21.1.Хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаа дараахь чиглэлтэй байна:
21.1.1.нийгмийн амьдралыг хэвийн нөхцөлд оруулах;
21.1.2.дэд бүтцийг сэргээн босгох.
21.2.Хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд шаардагдах зардлыг улсын хэмжээнд Засгийн газар, орон нутгийн хэмжээнд тухайн шатны Засаг дарга шийдвэрлэнэ.
21.3.Хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дотоодын болон гадаад улсын, эсхүл олон улсын байгууллага, хуулийн этгээд, иргэдийн хүмүүнлэгийн тусламжийг авч болно.
/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
Тавдугаар бүлэг
ГАМШГААС ХАМГААЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ,УДИРДЛАГА