24 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл
24.1.Гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл нь онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын алба хаагч, цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа болон цэргийн жинхэнэ алба хаасан иргэн, гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг, хуулийн этгээд, эрэлч нохой, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, түүний объект, барилга байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, бараа материал байна.
/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
24.2.Мэргэжлийн ангийг Монгол Улсын харьяат, хөдөлмөрийн чадвартай, 18-60 хүртэлх насны эрэгтэй, 18-55 хүртэлх насны эмэгтэй иргэнээр бүрдүүлэх бөгөөд цэргийн жинхэнэ алба хаагч, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, сургуульд элсэхийн өмнөх насны хүүхэдтэй болон жирэмсэн эмэгтэй, өрх толгойлсон эх /эцэг/ хамаарахгүй.
24.3.Монголын улаан загалмай нийгэмлэг нь гамшгаас хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэхэд хууль тогтоомжийн хүрээнд нэмэлт хүч болон ажиллана.
Зургадугаар бүлэг
ГАМШГААС ХАМГААЛАХ УДИРДЛАГЫН БҮРЭН ЭРХ