3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хууль нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд онцгой байдлын байгууллага, гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөл, онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд, иргэний оролцоог уялдуулан зохицуулах, зохион байгуулах, гамшгаас хамгаалах улсын хяналтыг хэрэгжүүлэх харилцаанд үйлчилнэ.
/Энэ хэсэгт 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./