46 дугаар зүйл. Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн дүрэмт хувцас, цол, таних тэмдэг
46.1.Онцгой байдлын байгууллагын алба хаагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан дүрэмт хувцас, цэргийн цол хэрэглэнэ.
46.2.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, тэргүүн дэд дарга, дэд даргад цэргийн дээд цол олгож болно.
/Энэ хэсэгт 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
46.3.Онцгой байдлын байгууллагын алба хаагчид цэргийн цол олгох журам болон дүрэмт хувцасны загварыг Монгол Улсын Ерөнхийлөгч, дүрэмт хувцасны эдэлгээний хугацааг Засгийн газар, хангалтын зааврыг Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.
/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
46.4.Онцгой байдлын байгууллагад алба хаах журам, хувийн дугаар бүхий офицер, ахлагчийн таних тэмдгийн загвар, хэрэглэх журмыг онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
46.5.Онцгой байдлын байгууллагад цэргийн цолыг хэрэглэх, олгох, бууруулах, хураан авах, сэргээх харилцааг Цэргийн албаны тухай хуулийн 6 дугаар бүлэгт заасан журмын дагуу зохицуулна.
46.6.Онцгой байдлын байгууллагын дүрэмт хувцсыг иргэн, байгууллага, хуулийн этгээд хэрэглэхийг хориглоно.
/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./