6 дугаар зүйл. Гамшгийн өмнөх үйл ажиллагаа
6.1.Гамшгийн өмнөх үйл ажиллагаа нь урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тулгуурлах бөгөөд дараахь төрөлтэй байна:
/Энэ хэсэгт 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
6.1.1.гамшгийн эрсдэлийг үнэлэх;
6.1.2.гамшгаас хамгаалах үйл ажиллагааг төлөвлөх;
6.1.3.гамшгийн эрсдэлийг бууруулах;
6.1.4.гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах;
6.1.5.гамшгаас хамгаалах хяналтыг хэрэгжүүлэх;
6.1.6.гамшгаас хамгаалах сургалт, сурталчилгаа зохион байгуулах, мэдээллээр хангах;
/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
6.1.7.гамшгийн мэдээллийн сан бүрдүүлэх.