7 дугаар зүйл. Гамшгийн эрсдэлийг үнэлэх

ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Гамшгийн эрсдэлийг үнэлэх

7.1.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд нь өмчийн хэлбэрийг үл харгалзан гамшгийн эрсдэлийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийнэ.

/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.2.Гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд гүйцэтгэнэ.

/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.3.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 11.8-д заасны дагуу oнцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах шаардлагыг хангасан хуулийн этгээдэд гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл олгоно: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.3.1.эрсдэлийн үнэлгээний бүрэлдэхүүн нь тухайн чиглэлээр мэргэшсэн байх; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.3.2.гамшгийн эрсдэлийн судалгаа, шинжилгээний зориулалт бүхий стандартын шаардлага хангасан багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй байх; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.3.3.гамшгийн эрсдэлийн үнэлгээнд шаардагдах мэдээ, баримт, өгөгдөл бүхий мэдээллийн сантай байх;

7.3.4.гамшгийн эрсдэлийн үнэлгээг хийх тогтсон арга, аргачлалтай байх.

7.3.5.хуульд заасан улсын тэмдэгтийн хураамж төлсөн байх.

/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./

7.4.Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журмыг Засгийн газар батална.

7.5.Онцгой байдлын байгууллага гамшгийн эрсдэлийн үнэлгээний гүйцэтгэл, тайланд хяналт тавьж ажиллана.

/Энэ хэсэгт 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.6.Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийхэд шаардагдах зардлыг энэ хуулийн 7.1-д заасан байгууллага өөрөө хариуцна.

7.7.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 11.8-д заасан гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаатай олгох бөгөөд тусгай зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг Зөвшөөрлийн тухай хуульд заасан журмаар зохицуулна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.8.Энэ хуулийн 7.3.1-д заасан үнэлгээ хийх бүрэлдэхүүнд тавигдах мэргэшлийн шаардлагыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтооно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.