8 дугаар зүйл. Нэмэгдэл, хөнгөлөлт олгох
8.1.Нэмэгдлийг улсын төсвөөс, хөнгөлөлтийг нийгмийн халамжийн сангаас олгоно.
8.2.Энэ хуулийн 7.1-д заасан баримт бичгийг үндэслэн Төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд харьяалах ахмад настанд олгох нэмэгдлийг сар бүр, нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь хөнгөлөлтийг тухай бүр ахмад настны арилжааны банкан дахь нэрийн дансанд шилжүүлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
8.3.Нэмэгдлийг ахмад настанд энэ хуулийн 7.1-д заасан өргөдөл гаргасан өдрөөс эхлэн олгоно.
8.4.Нэмэгдлийг тухайн ахмад настны хүсэлтээр улирлын болон жилийн эцэст олгож болно.
8.5.Ахмад настны хүсэлтээр нэмэгдэл, хөнгөлөлтийг түүний хадгаламжийн дансанд шилжүүлж болно. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./