9 дугаар зүйл. Нэмэгдэл, хөнгөлөлтийг зогсоох, нөхөн төлүүлэх
9.1.Ахмад настан нас барсан тохиолдолд нэмэгдлийг нас барсны дараачийн сар дуустал олгоно.
9.2.Хуурамч баримт бичиг бүрдүүлж нэмэгдэл, хөнгөлөлт авсан нь тогтоогдвол олголтыг зогсоож, олгогдсон нэмэгдэл, хөнгөлөлтийг нөхөн төлүүлнэ.
9.3.Энэ хуулийн 8.2-т заасан байгууллага болон холбогдох байгууллага, ажилтны буруугаас илүү олгосон нэмэгдэл, хөнгөлөлтийг буцаан суутгахгүй бөгөөд хохирлыг шүүхийн шийдвэрээр буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ. /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.4.Энэ хуулийн 9.3-т заасан байгууллага, албан тушаалтны буруугаас дутуу олгогдсон нэмэгдэл, хөнгөлөлтийг ахмад настанд нөхөн олгоно.