36 дугаар зүйл. Зам чөлөөлөх, хөдөлгөөний чиглэлийг түр өөрчлөх, хаах

ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

36 дугаар зүйл. Зам чөлөөлөх, хөдөлгөөний чиглэлийг түр өөрчлөх, хаах

36.1.Цагдаагийн алба хаагч зам чөлөөлөх, хөдөлгөөний чиглэл, урсгалыг түр өөрчлөх, хаах арга хэмжээг дараахь тохиолдолд авч болно:

36.1.1.хэргийн газрын үзлэг хийх;

36.1.2.төрийн тусгай хамгаалалтын хууль тогтоомжийн дагуу үүрэг гүйцэтгэх;

36.1.3.энэ хуулийн 33, 34 дүгээр зүйлд заасан ажиллагааг явуулах;

36.1.4.хуульд заасан бусад.

36.2.Цагдаагийн алба хаагч замын хөдөлгөөний урсгал, чиглэлийг өөрчлөх, хаах шийдвэр цуцлагдсаны дараа явган зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг биечлэн зохицуулж, хөдөлгөөнийг хэвийн байдалд оруулах арга хэмжээ авах үүрэгтэй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.