35 дугаар зүйл. Зорчих хөдөлгөөнийг хязгаарлах

ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

35 дугаар зүйл. Зорчих хөдөлгөөнийг хязгаарлах

35.1.Цагдаагийн алба хаагч дараахь тохиолдолд тодорхой бүсэд хүн, тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж болно:

35.1.1.аюултай орчин, хорио цээрийн дэглэм, голомтын бүс, онц чухал обьектод хамгаалалтын бүс тогтоосон;

35.1.2.нийтийн эмх замбараагүй байдлаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, жагсаал, цуглааныг албадан тараах;

35.1.3.эрэн сурвалжлагдаж байгаа хүнийг баривчлах, мөрдөн хөөх;

35.1.4.хэргийн газрын үзлэг хийх;

35.1.5.террор ажиллагаа болон тэсэрч дэлбэрэх, химийн хорт болон аюултай бодистой холбоотой мэдээллийг шалгах;

35.1.6.төрийн тусгай хамгаалалтын бүс тогтоосон.

35.2.Цагдаагийн алба хаагч зорчих хөдөлгөөнийг биечлэн, эсхүл тууз, хаалт байрлуулах зэрэг аргаар хязгаарлаж болно.

35.3.Зорчих хөдөлгөөнийг хязгаарласан тохиолдолд оршин суугчдын амьдралын хэвийн нөхцөлийг хангах бололцоотой арга хэмжээг авч, иргэдэд зорчих чиглэлийн талаар мэдээлэл өгнө.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.