34 дугаар зүйл. Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх
34.1.Цагдаагийн алба хаагч тээврийн хэрэгслийг дараахь тохиолдолд зөөж шилжүүлнэ:
34.1.1.замын хөдөлгөөний дүрэмд түр, эсхүл удаан зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогсоож орхисон;
34.1.2.шаардлагатай бол энэ хуулийн 33.1.3-т заасан тохиолдолд.
34.2.Зөөж шилжүүлэх тээврийн хэрэгслийг зориулалтын техник хэрэгсэл ашиглан ойролцоох зогсоолд, эсхүл энэ хуулийн 33.2-т заасан талбайд хүргэнэ.