33 дугаар зүйл. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, түр саатуулах
33.1.Цагдаагийн алба хаагч дараахь тохиолдолд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, эсхүл тээврийн хэрэгслийг түр саатуулж болно:
33.1.1.тээврийн хэрэгслийг эрэн сурвалжилж байгаа;
33.1.2.жолоочийг гэмт хэрэг, зөрчилд холбогдуулан шалгаж байгаа;
33.1.3.жолоодох эрхгүй, ангилал тохирохгүй үнэмлэхтэй хүн жолоодож яваа;
33.1.4.улсын дугаар, бүртгэлийн зөрчилтэй, техникийн оношилгоо, жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаагүй;
33.1.5.тээврийн хэрэгсэл стандартын шаардлага хангаагүй, хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй;
33.1.6.тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, гэмт хэргийн нотлох баримтыг агуулж байгаа;
33.1.7.зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгаж тогтоох шаардлагатай;
33.1.8.өндөр хэмжээний зочин, төлөөлөгчийн болон нийтийг хамарсан арга хэмжээний хамгаалалтыг зохион байгуулах үеийн аюулгүй байдлыг хангах.
33.2.Түр саатуулах тээврийн хэрэгслийг хуульд заасан журмын дагуу тусгай талбайд хүргэх, эсхүл бусад аргаар хөдөлгөөнийг хязгаарлана.