50 дугаар зүйл. Тусгай хэрэгслийн төрөл
50.1.Цагдаагийн байгууллага, алба хаагч дараахь тусгай хэрэгсэл хэрэглэнэ:
50.1.1.нэг бүрийн;
50.1.2.олон хүнд нөлөөлөх;
50.1.3.бусад.
50.2.Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд нисдэг тэрэг, тусгай зориулалтын хуягт тээвэрлэгч, газар уснаа явагч, тусгай хэрэгслээр тоноглогдсон тээврийн хэрэгсэл, тээврийн хэрэгсэл албадан зогсоогч, эвдэгч, галт хэрэглэл, гэрэл, дууны хэрэгсэл, тусгай будагч-тэмдэглэгч хэрэгсэл, согтуурсан, мансуурсан байдалтай эсэхийг шалгагч, тээврийн хэрэгслийн хурд хэмжигч болон бусад тусгай хэрэгсэл ашиглаж болно.
50.3.Энэ хуулийн 50.1-д заасан болон тээврийн хэрэгсэл албадан зогсоох тусгай хэрэгслийг цагдаагийн төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр үйлдвэрлэх, дуурайлган хийх, гадаад улсаас оруулж ирэхийг хориглоно.
50.4.Энэ хуулийн 50.3-т заасан зөвшөөрөл олгох журмыг тагнуул, гааль болон цагдаагийн төв байгууллагын дарга хамтран батална.
50.5.Цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэхдээ хамгаалах тусгай хэрэгслээр хангагдана.
50.6.Цагдаагийн алба хаагч биедээ энэ хуулийн 50.5-д заасан тусгай хэрэгсэл байхгүй тохиолдолд гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт, эсхүл гэмт хэрэг үйлдсэн этгээдийг баривчлах шаардлагатай болсон үед гарын доорх эд зүйлийг тусгай хэрэгслийн зориулалтаар ашиглаж болно.