49 дугаар зүйл. Биеийн хүч хэрэглэх
49.1.Цагдаагийн алба хаагч биеийн хүчийг дараахь тохиолдолд хэрэглэнэ:
49.1.1.цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн;
49.1.2.баривчлах, эрүүл мэндийн болон бусад эрх бүхий байгууллагад албадан хүргэх үед эсэргүүцэл үзүүлсэн;
49.1.3.нэг бүрийн тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэхээр энэ хуульд заасан тохиолдолд.
49.2.Доор дурдсанаас бусад тохиолдолд хүүхэд, жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй, бэртэл гэмтэлтэй болох нь илэрхий мэдэгдэж байгаа хүнд биеийн хүч хэрэглэхийг хориглоно:
49.2.1.цагдаагийн алба хаагч, бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй байдлаар довтолсон;
49.2.2.тухайн хүн өөрийнхөө амь нас, эрүүл мэндийг хохироох үйлдэл хийж болзошгүй;
49.2.3.бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулж болзошгүй.