74 дугаар зүйл. Цагдаагийн цол олгох болзол

ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

74 дугаар зүйл. Цагдаагийн цол олгох болзол

74.1.Цагдаагийн алба хаагчид цагдаагийн бага, дунд цол олгоход дараахь хугацааг баримтална:

74.1.1.цагдаагийн дэд ахлагчаас цагдаагийн ахлагч-4 жил;

74.1.2.цагдаагийн ахлагчаас цагдаагийн ахлах ахлагч-4 жил;

74.1.3.цагдаагийн ахлах ахлагчаас цагдаагийн сургагч ахлагч-6 жил;

74.1.4.цагдаагийн сургагч ахлагчаас цагдаагийн тэргүүн ахлагч-6 жил;

74.1.5.цагдаагийн дэслэгчээс цагдаагийн ахлах дэслэгч-3 жил;

74.1.6.цагдаагийн ахлах дэслэгчээс цагдаагийн ахмад-3 жил.

74.2.Цагдаагийн алба хаагчид цагдаагийн ахлах цол олгоход дараахь хугацааг баримтална:

74.2.1.цагдаагийн хошууч цол олгоход цагдаагийн ахмад цолыг 4, түүнээс дээш жил хэрэглэсэн;

74.2.2.цагдаагийн дэд хурандаа цол олгоход цагдаагийн хошууч цолыг 5, түүнээс дээш жил хэрэглэсэн;

74.2.3.цагдаагийн хурандаа цол олгоход цагдаагийн дэд хурандаа цолыг 6, түүнээс дээш жил хэрэглэсэн.

74.3.Цагдаагийн алба хаагч бэлтгэх чиг үүрэг бүхий дээд боловсролын сургалтын байгууллага болон шүүх шинжилгээний байгууллагын алба хаагчид цагдаагийн төв байгууллагын дарга энэ хуульд заасан хугацаа, шалгуурыг баримтлан цагдаагийн цол олгож болно. /Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

74.4.Эрхэлж байгаа албан тушаал, ажлын үр дүнг харгалзан ангилал, зэрэглэлээс дээгүүр болон энэ хуулийн 74.1, 74.2-т заасан хугацаанаас өмнө цагдаагийн алба хаагчид цагдаагийн цол олгож болно.

74.5.Цагдаагийн алба хаагч бэлтгэх чиг үүрэг бүхий дээд боловсролын сургалтын байгууллагын цагдаагийн цолтой алба хаагч нь цагдаагийн алба хаагчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

74.6.Цагдаагийн цолыг шат алгасан олгохыг хориглоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.