73 дугаар зүйл. Цагдаагийн цол

ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

73 дугаар зүйл. Цагдаагийн цол

73.1.Эрхэлж байгаа албан тушаал, алба хаасан хугацаа, ажлын үр дүнг харгалзан цагдаагийн алба хаагчид дараахь цол олгоно:

73.1.1.дээд цол: цагдаагийн генерал, цагдаагийн дэслэгч генерал, цагдаагийн хошууч генерал;

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

73.1.2.ахлах цол: цагдаагийн хурандаа, цагдаагийн дэд хурандаа, цагдаагийн хошууч;

73.1.3.дунд цол: цагдаагийн ахмад, цагдаагийн ахлах дэслэгч, цагдаагийн дэслэгч;

73.1.4.бага цол: цагдаагийн тэргүүн ахлагч, цагдаагийн сургагч ахлагч, цагдаагийн ахлах ахлагч, цагдаагийн ахлагч, цагдаагийн дэд ахлагч.

73.2.Энэ хуулийн 73.1.2, 73.1.3, 73.1.4-т заасан цолны албан тушаалын ангилал, зэрэглэлийг цагдаагийн төв байгууллагын дарга тогтооно.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

73.3.Цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтанд цэргийн дээд цол олгож болно.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.