72 дугаар зүйл. Цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлэх

ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

72 дугаар зүйл. Цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлэх

72.1.Цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагааны үр дүнг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу үнэлж, дүгнэнэ.

72.2.Цагдаагийн алба хаагчийн мэргэшлийн түвшинг үнэлэх журмыг цагдаагийн төв байгууллагын дарга батална.

72.3.Цагдаагийн байгууллагын дарга нь үйл ажиллагаа, мэргэшлийн түвшингийн үнэлгээний үр дүнг харгалзан цагдаагийн алба хаагчийг зохих шатны сургалтад хамруулах, цалингийн нэмэгдлийг тогтоох, албан тушаал дэвшүүлэх, бууруулах асуудлыг тухай бүр шийдвэрлэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.