71 дугаар зүйл. Ажлын байрны тодорхойлолт
71.1.Цагдаагийн алба хаагчийн гүйцэтгэх чиг үүргийг ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтоор тогтоох бөгөөд уг тодорхойлолтыг цагдаагийн төв байгууллагын дарга батална.
71.2.Цагдаагийн байгууллагын даргын шийдвэрээр алба хаагчаар ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтод заагаагүй хуульд заасан бусад чиг үүргийг тодорхой хугацаанд гүйцэтгүүлж болно.