76 дугаар зүйл. Дүрэмт хувцас, үнэмлэх, таних тэмдгийг хураан авах
76.1.Цагдаагийн албанаас халагдсан, чөлөөлөгдсөн, өөр ажилд томилогдсон, сонгогдсон тохиолдолд түүний дүрэмт хувцас, үнэмлэх, таних тэмдэг, галт зэвсэг, тусгай хэрэгслийг хураан авна.
76.2.Алба хаагч биеийн эрүүл мэндийн байдлаар үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, алба хаах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр албанаас чөлөөлөгдсөн бол ёслолын дүрэмт хувцсыг түүнд хадгалуулна.