79 дугаар зүйл. Албан тушаал дэвшүүлэх, бууруулах

ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

79.1.Цагдаагийн албанд ажилласан хугацаа, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг харгалзан албан тушаал дэвшүүлж, бууруулна.

79.2.Цагдаагийн алба хаагчийг дараахь тохиолдолд захиргааны санаачилгаар албан тушаал бууруулна:

79.2.1.энэ хуульд заасны дагуу албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан;

79.2.2.албан тушаалын үүрэгтээ тэнцэхгүй тухай эрүүл мэндийн болон эрх бүхий байгууллагын дүгнэлт гарсан;

79.2.3.ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн;

79.2.4.үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.