80 дугаар зүйл. Бүрэн эрхийг түдгэлзүүлэх
80.1.Гэмт хэрэг, зөрчил болон ёс зүй, сахилгын зөрчилд холбогдсон цагдаагийн алба хаагчийн бүрэн эрхийг уг асуудлыг шалгах хугацаагаар түр түдгэлзүүлж болно:
80.1.1.хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн шийдвэрийг үндэслэн;
80.1.2.алба хаагч үргэлжлүүлэн албан үүргээ гүйцэтгэх нь шалгалтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй тухай санал, дүгнэлтийг дотоод хяналт-аюулгүй байдал хариуцсан нэгж, алба хаагчаас ирүүлсэн.
80.2.Цагдаагийн алба хаагчийн албан тушаалын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн тохиолдолд цол, дүрэмт хувцас хэрэглэхийг хориглож, албаны үнэмлэх, таних тэмдэг, галт зэвсэг, тусгай хэрэгслийг түр хураан авна.
80.3.Энэ хуулийн 80.1-д заасан үндэслэлээр бүрэн эрх нь түдгэлзсэн цагдаагийн алба хаагчийн гэм буруугүй нь тогтоогдсон бол бүрэн эрхийг түдгэлзүүлсэн хугацааг ажилласан хугацаанд оруулан тооцож, энэ хугацааны цалин хөлсийг нөхөн олгоно.