93 дугаар зүйл. Цагдаагийн байгууллагын төсөв

ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

93 дугаар зүйл. Цагдаагийн байгууллагын төсөв

93.1.Цагдаагийн байгууллагын төсвийг улсын төсөвт тусгаж санхүүжүүлэх бөгөөд энэхүү төсөв нь цагдаагийн байгууллага үйл ажиллагаагаа шуурхай, тасралтгүй, үр дүнтэй явуулах шаардлагыг хангасан байна.

93.2.Энэ хуулийн 93.1-д заасан шаардлагын хүрээнд цагдаагийн алба хаагчийн хүнсний болон эдийн хангалт, сургалтын байр, сургалт, бэлтгэл, холбоо, мэдээлэл технологийн үйл ажиллагаа, судалгаа шинжилгээ, хамгаалах болон тусгай хэрэгсэл, хөдөлмөрийн аюулгүй байдлын хувцас, техник хэрэгслийн зардлыг улсын төсөвт тусгаж санхүүжүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.