92 дугаар зүйл. Цагдаагийн алба хаагчийн шагнал, урамшил
92.1.Цагдаагийн алба хаагч үүргээ үр дүнтэй гүйцэтгэж, онцгой гавьяа гаргасан бол гавьяа зүтгэлийг нь үнэлж, түүнийг цагдаагийн цол, байгууллагын шагналаар шагнан урамшуулж болно.
92.2.Цагдаагийн байгууллагын шагналын төрлийг цагдаагийн төв байгууллагын даргын саналыг үндэслэн дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.
92.3.Цагдаагийн байгууллагын удирдлагад мэдэгдэхгүйгээр бусад төрийн байгууллага, албан тушаалтан цагдаагийн алба хаагчид шагнал, урамшил олгохыг хориглоно.
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН САНХҮҮЖИЛТ