931 дугаар зүйл. Цагдаагийн хөгжлийн сан /Энэ зүйлийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

931 дугаар зүйл. Цагдаагийн хөгжлийн сан /Энэ зүйлийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

931.1.Цагдаагийн хөгжлийн сан нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 6.1.2, 6.1.3-т зааснаас гадна дараах эх үүсвэрээс бүрдэнэ: /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

931.1.1.цагдаагийн баг энхийг дэмжих ажиллагаанд оролцсоны нөхөн төлбөрийн Засгийн газраас тогтоосон хэсэг; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

931.1.2.энхийг дэмжих ажиллагаанд цагдаагийн байгууллагаас ашиглуулж байгаа үндсэн болон туслах зэвсэг, техник, материал хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нөхөн төлбөр; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

931.1.3.энхийг дэмжих ажиллагааны сургалт, бэлтгэлийн нөхөн төлбөр. /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

931.2.Энэ хуулийн 931.1-д заасан сангийн хөрөнгийг доор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна: /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

931.2.1.цагдаагийн байгууллагын энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадавхыг нэмэгдүүлэх; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

931.2.2.цагдаагийн байгууллагын зэвсэг, техникийг сэргээн сайжруулах, шинэчлэх, сургалтын материаллаг нөөцийг бэхжүүлэх; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

931.2.3.энхийг дэмжих ажиллагаанд оролцохтой холбогдох бусад үйл ажиллагааг санхүүжүүлэх. /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.