97 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
97.1.Цагдаагийн албаны тухай хууль, өргөсөн тангаргаа зөрчсөн цагдаагийн алба хаагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол энэ хууль болон цагдаагийн албаны ёс зүйн дүрмийг баримтлан сахилгын шийтгэл оногдуулна.
97.2.Цагдаагийн байгууллага, алба хаагчийн энэ хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан, хүч хэрэглэн эсэргүүцсэн, албан үүрэгтэй нь холбогдуулан алба хаагч, түүний хамаарал бүхий этгээдийг болон тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр цагдаагийн албанаас чөлөөлөгдсөн иргэнийг заналхийлсэн этгээдэд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
97.3.Цагдаагийн алба хаагч албаны эд хөрөнгө, тусгай хэрэгслийг санаатайгаар эвдэж үрэгдүүлсэн бол эд хөрөнгийн хариуцлагыг учруулсан бодит хэмжээгээр хүлээлгэнэ.
97.4.Цагдаагийн алба хаагч дараахь тохиолдолд эд хөрөнгийн хариуцлагаас чөлөөлөгдөнө:
97.4.1.албан үүргээ хуульд нийцүүлэн гүйцэтгэсний улмаас учирсан хохирол;
97.4.2.гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл, онцгой нөхцөл байдлын улмаас учирсан хохирол.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД