95 дугаар зүйл. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих

ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

95 дугаар зүйл. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих

95.1.Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга зөвхөн хуульд тусгайлан эрх олгосон асуудлаар цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавина. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

95.2.Цагдаагийн байгууллагын дотоод хяналтыг цагдаагийн төв байгууллагын дарга хэрэгжүүлнэ.

95.3.Цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, гүйцэтгэх ажилд тавих хяналтыг холбогдох хуулиар зохицуулна. Хуульд зааснаас бусад тохиолдолд энэхүү үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно.

95.4.Дотоод хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, гүйцэтгэх ажлаас бусад асуудлаар Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу хяналт тавина.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.