34 дугаар зүйл. Дотоодын цэргийн алба хаагчийн үүрэг
34.1.Дотоодын цэргийн алба хаагч Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг хүлээнэ.
34.2.Дотоодын цэргийн алба хаагч гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байгаа бол энэ тухай шууд захирагдах албан тушаалтанд мэдэгдэх үүрэгтэй.
34.3.Хуульд зааснаас бусад тохиолдолд дотоодын цэргийн алба хаагч хувь хүн, байгууллагын нууцтай холбоотой мэдээллийг хайх, цуглуулах, хэрэглэх, тараахыг хориглоно.