7 дугаар зүйл. Дотоодын цэргийн бүтэц, удирдлага
7.1.Дотоодын цэрэг нь дотоодын цэргийн штаб /цаашид "штаб" гэх/, анги, салбараас бүрдэнэ.
7.2.Цагдаагийн төв байгууллагын дарга нь дотоодын цэргийн командлагч байна.
7.3.Дотоодын цэрэг нь төрөлжсөн болон дэмжлэг үзүүлэх мэргэжлийн нэгжтэй байж болно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./
7.4.Дотоодын цэргийн анги, салбарыг эрх бүхий дээд шатны байгууллагаас томилсон захирагч удирдана. /Энэ хэсгийн дугаарт 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./