10 дугаар зүйл. Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах

ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

10 дугаар зүйл. Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах

10.1.Зөвлөлдөх зөвлөл зөвлөлдөх санал асуулгын асуултыг батлах ба асуулт нь дараахь шаардлагыг хангасан байна:

10.1.1.нэг сэдвээр байх;

10.1.2.хоёрдмол утгагүй, товч, тодорхой, ойлгомжтой томьёолсон байх;

10.1.3.гадаад үг хэрэглэхгүй байх.

10.2.Зөвлөлдөх санал асуулгын асуултыг батлахад шийдвэр гаргах эрх бүхий этгээдийн саналыг заавал авах бөгөөд мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн төлөөллийн саналыг авч болно.

10.3.Зөвлөлдөх санал асуулгаар санал авах ажлыг статистикийн байгууллага гүйцэтгэнэ.

10.4.Статистикийн байгууллага энэ хуулийн 10.3-т заасан ажлыг хөндлөнгийн, бие даасан, хараат бус, мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж болно. /Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.5.Шийдвэр гаргах эрх бүхий этгээд энэ хуулийн 10.4-т заасны дагуу сонгон шалгаруулсан мэргэжлийн байгууллагатай Иргэний хуульд заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээ байгуулна. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.