10 дугаар зүйл. Зөвлөлийн ажиллах журам

БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН УДИРДЛАГА ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙMicrosoft Word - Khuduugiin Khugjiliin Strategy.doc · хүчин төгөлдөр

10 дугаар зүйл. Зөвлөлийн ажиллах журам

10.1.Зөвлөлийн үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь Зөвлөлийн хурал байна.

10.2.Зөвлөлийн хурлын дэгийг Зөвлөл өөрөө тогтооно.

10.3.Засгийн газрын санаачилгаар Зөвлөлийн хурлыг зарлан хуралдуулж болно.

10.4.Зөвлөл өөрийн эрх хэмжээний асуудлаар тогтоол гаргана.

10.5.Зөвлөлийн өдөр тутмын ажлыг Зөвлөлийн даргаар ажиллаж байгаа тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хариуцан гүйцэтгэнэ.

10.6.Зөвлөлийн үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

/Энэ хэсгийг 2014 оны оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд үүнийг 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

10.7.Зөвлөлийн ажиллах журмыг Засгийн газар тогтоож мөрдүүлнэ.

БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН УДИРДЛАГА ЗОХИЦУУЛАЛТЫН ТАЛААРХИ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН БҮРЭН ЭРХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.