11 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх
Улсын Их Хурал нь бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
11.1.1.Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг батлах;
11.1.2.бүсчилсэн хөгжлийн эрх зүйн зохицуулалтыг бий болгох;
11.1.3.эдийн засгийн бүсчлэлийн ерөнхий бүдүүвч, бүсийн хөгжлийн тулгуур төвүүдийг тогтоох;
11.1.4.бүсүүдийн хөгжлийн стратегийг хэлэлцэж батлах
/Энэ заалтыг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
11.1.5.тодорхой бүс нутагт зам тээвэр, эрчим хүч, холбоо, мэдээллийн үндсэн тэнхлэгийн сүлжээг байгуулах бодлогыг тодорхойлох;
11.1.6.бүсийн хөгжлийн асуудлаар байгуулсан олон улсын гэрээ, хэлэлцээрийг соёрхон батлах.