12 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх
12.1.Засгийн газар бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
12.1.1.бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах;
12.1.2.бүсчилсэн хөгжлийн бодлого, бүсийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах;
/Энэ заалтад 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
12.1.3.орон нутгийн хөгжлийн төвүүдийг тогтоох;
12.1.4.бүсийн хөгжлийн тулгуур төвүүдийн хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг батлах;
12.1.5.бүс нутгийн хөгжлийг хөрөнгө оруулалт, татвар, зээлийн бодлогоор дэмжих арга, хэлбэрийг судлан тогтоож, саналаа Улсын Их Хуралд оруулж шийдвэрлүүлэх;
12.1.6.бүс нутгийн хөгжлийн асуудлаар төрийн захиргааны төв байгууллага, Зөвлөлүүдийн хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;
12.1.7.бүсийн хөгжлийн талаархи олон улсын гэрээ, хэлэлцээрийг байгуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтэд нь хяналт тавих;
12.1.8.бүс нутгийн хөгжилд дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих;
12.1.9.дэд бүтцийн үндсэн тэнхлэгийн замуудыг барьж байгуулах ажлыг бүсчилсэн хөгжлийн бодлогод нийцүүлэх.
/Энэ заалтад 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./