13 дугаар зүйл. Бүсчилсэн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх /Энэ зүйлийн гарчигт 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ зүйлийн гарчигт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ зүйлийн гарчигт 2005 оны 1 дүгэр сарын 27-ны өдрийн хууль, 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
13.1.Бүсчилсэн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хууль, 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
13.1.1.бүсийн хөгжлийн стратегийг боловсруулан Засгийн газарт оруулах;
/Энэ заалтыг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
13.1.2.бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан аймаг, нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт болон сумын хөгжлийн дунд хугацааны бодлого боловсруулахад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
/Энэ заалтад 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
13.1.3.бүс нутгийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаанд гадаадын хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагын оролцоог өргөжүүлэх арга хэмжээ авах;
13.1.4.бүс нутгийн хөгжлийн тодорхой асуудлаар судалгаа шинжилгээний төсөл захиалах, тендерт шалгарсан төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
13.1.5.Үндэсний хороог удирдах;
/Энэ заалтад 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
13.1.6.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.