14 дугаар зүйл. Төрийн захиргааны бусад төв байгууллагын бүрэн эрх

БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН УДИРДЛАГА ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙMicrosoft Word - Khuduugiin Khugjiliin Strategy.doc · хүчин төгөлдөр

14 дугаар зүйл. Төрийн захиргааны бусад төв байгууллагын бүрэн эрх

14.1.Төрийн захиргааны бусад төв байгууллага нь бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

14.1.1.бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан салбарын хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх;

/Энэ заалтад 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14.1.2.эдийн засгийн бүсчлэлийн ерөнхий бүдүүвчтэй уялдуулан салбарын бүсчлэл, байршлын бүдүүвчийг тогтоож, үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтцийн хөгжил, байршлыг зохицуулах;

14.1.3.бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын талаар тухайн салбарын хүрээнд явуулж байгаа үйл ажиллагааг Үндэсний хороонд тайлагнах;

14.1.4.салбарын хүрээний асуудлаар Зөвлөлүүдийн ажлыг уялдуулан зохицуулж, мэргэжлийн зөвлөгөө, шаардлагатай мэдээллээр хангаж ажиллах;

14.1.5.салбарын зорилтыг бүс нутгийн хөгжлийн асуудалтай уялдуулах зорилгоор бүсчилсэн зөвлөлгөөн, уулзалт санаачлан зохион байгуулах;

14.1.6.бүс нутгийн хөгжлийн асуудлаар салбарынхаа хүрээнд судалгаа, шинжилгээ хийх, зураг төсөв зохиох төслийн тендер зарлаж, шалгарсан төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

14.1.7.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН УДИРДЛАГА ЗОХИЦУУЛАЛТЫН ТАЛААРХИ НУТГИЙН УДИРДЛАГЫН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.