15 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын бүрэн эрх.
15.1.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
15.1.1.Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт нийцүүлэн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хөгжлийн байдал, хэтийн төлөвийн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх;
/Энэ заалтад 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
15.1.2.бүс нутгийн хөгжлийн асуудлаар Засаг даргын тайланг хэлэлцэх;
15.1.3.бүсийн хөгжлийн нийтлэг асуудлыг шийдвэрлэх зорилгоор тухайн бүсэд багтах бусад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран ажиллах;
15.1.4.бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын оролцоог дэмжин чиглүүлэх;
15.1.5.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
15.2.Аймаг, нийслэлийн Засаг дарга бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
15.2.1.Зөвлөлийн даргаар томилогдон ажиллах хугацаанд Зөвлөлийн даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэх;
15.2.2.тухайн бүс нутгийн хөгжлийн асуудлаар Зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, түүний үйл ажиллагаанд бүх талын дэмжлэг үзүүлэх;
15.2.3.бүс нутгийн хөгжилд улсын төсвөөс оруулж буй хөрөнгө оруулалт болон санхүүгийн бусад дэмжлэгийг зориулалтын нь дагуу үр ашигтай ашиглах;
15.2.4.бүс нутгийн хөгжлийн талаар хийж байгаа ажлын үр дүнг Зөвлөлд тайлагнах;
15.2.5.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
ТАВДУГААР бҮлэг
БУСАД ЗҮЙЛ