4 дугаар зүйл. Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын үндсэн зарчим
4.1.Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална:
4.1.1.үндэсний эрх ашгийг эрхэмлэн дээдлэх;
4.1.2.бүс нутгийн нийгэм, соёлын харьцангуй жигд хөгжлийг хангахад чиглэсэн эдийн засгийн нэгдмэл орчныг бүрдүүлэх;
4.1.3.хүн амын нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, соёл, боловсролын үйлчилгээг тухайн бүс дотор нь аймаг, орон нутгийн чадавхид түшиглэн цогцолбороор шийдвэрлэх;
4.1.4.бүс нутгийн хүрээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжүүдийн хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлж, тэдгээрийн бие даан хөгжих боломжийг хангах;
4.1.5.нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхийг хүндэтгэх, тэдгээрийн онцгой бүрэн эрхэд хамаарах асуудалд хөндлөнгөөс үл оролцох;
4.1.6.эдийн засгийн өсөлтийг хангахад голлох үүрэг бүхий бүс нутгийг түлхүү анхаарч хөгжүүлэх.