5 дугаар зүйл. Эдийн засгийг бүсчилэн зохицуулах үйл ажиллагааны шалгуур
5.1.Энэ хуульд заасны дагуу бүс нутгийг зохион байгуулахдаа дор дурдсан шаардлагыг үндэс болгоно:
5.1.1.байгаль орчиндоо зохицсон эдийн засгийн оновчтой бүтэцтэй байх;
5.1.2.үйлдвэрлэл, үйлчилгээний тодорхой салбарыг тэргүүлэх чиглэлээр хөгжүүлсэн байх;
5.1.3.бүс нутаг хоорондоо болон дотоод, гадаад зах зээлтэй дэд бүтцийн босоо, хэвтээ тэнхлэгээр холбогдсон байх;
5.1.4.бүсийн хөгжлийн тулгуур төвтэй байх.
БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН УДИРДЛАГА ЗОХИЦУУЛАЛТ