6 дугаар зүйл. Үндэсний хороо
6.1.Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, бүсчилсэн хөгжлийн асуудлаар Засгийн газрын ерөнхий стратегийг тодорхойлох чиг үүрэг бүхий орон тооны бус Үндэсний хороо Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд ажиллана.
6.2.Yндэсний хороо нь дараахь бүрэлдэхүүнтэй байна:
6.2.1.Yндэсний хорооны дарга, орлогч дарга;
6.2.2./Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
6.2.3.байгаль орчин, зам, тээвэр, аялал жуулчлал, барилга, хот байгуулалт, түлш, эрчим хүч, хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд;
/Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
6.2.4.энэ хуулийн 6.2.3-т зааснаас бусад яамдын Төрийн нарийн бичгийн дарга;
6.2.5.бүсийн Зөвлөлийн дарга нар.
6.3.Үндэсний хорооны дарга нь бүсчилсэн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна. /Энэ хэсэгт 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсэгт 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.4.Бүсийн зөвлөлийн дарга нараас бусад Үндэсний хорооны гишүүдийг Үндэсний хорооны дарга томилж, чөлөөлнө.
6.5.Үндэсний хороо нь ажлын албатай байна. /Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсэгт 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
6.6.Үндэсний хорооны дүрэм, Ажлын албаны ажиллах журмыг Засгийн газар батална. /Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./