7 дугаар зүйл. Бүсийн зөвлөл

БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН УДИРДЛАГА ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙMicrosoft Word - Khuduugiin Khugjiliin Strategy.doc · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Бүсийн зөвлөл

7.1.Бүсийн зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/ нь бүс нутгийн хөгжлийг дэмжих талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, бүсийн нийгэм, эдийн засгийн асуудлыг зохицуулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл байна.

/Энэ хэсэгт 2014 оны оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.2.Зөвлөл нь дараахь бүрэлдэхүүнтэй байна:

7.2.1.Зөвлөлийн дарга;

7.2.2.тухайн бүсэд багтаж буй аймгийн Засаг дарга;

7.2.3.бүсийн хөгжлийн тулгуур төв хотын захирагч;

7.2.4.нийслэлийн хувьд нийслэл, дүүргийн Засаг дарга, дагуул хотын захирагч.

7.3.Зөвлөлийн бүрэлдэхүүнд дараахь байгууллагын төлөөллийг оруулж болно:

7.3.1.тухайн бүсэд багтаж буй аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал;

7.3.2.иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны хамтын ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн бус байгууллага;

7.3.3.тухайн бүсийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж буй дотоод, гадаадын хөрөнгө оруулагч байгууллага, аж ахуйн нэгж.

7.4. Нийслэлийнхээс бусад Зөвлөлийн даргын бүрэн эрхийг тухайн бүсэд багтах аймгийн Засаг дарга нараас бүсчилсэн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний томилсон аймгийн Засаг дарга хэрэгжүүлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.5.Нийслэлийн бүсийн Зөвлөлийн дарга нь нийслэлийн Засаг дарга байна.

7.6.Бүсчилсэн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухайн зөвлөлийн даргын саналыг үндэслэн зөвлөлийн бүрэлдэхүүнд орох гишүүдийг Зөвлөл тус бүрээр батална. /Энэ хэсэгт 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.