13 дугаар зүйл. Хог хаягдалтай холбогдох үйл ажиллагаанд тавих хяналт

ХОГ ХАЯГДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

13 дугаар зүйл. Хог хаягдалтай холбогдох үйл ажиллагаанд тавих хяналт

13.1.Хог хаягдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, бүх шатны Засаг дарга, хот, тосгоны Захирагч, цагдаа, хог хаягдлын олон нийтийн байцаагч болон хууль тогтоомжоор эрх олгогдсон албан тушаалтан хяналт тавина. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

13.2.Хог хаягдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд олон нийтийн хяналтыг төрийн бус байгууллага, иргэдийн бүлэг, иргэн тавина.

13.3.Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага хог хаягдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавина.

ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭХ, ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ, СЭРГЭЭН АШИГЛАХ, ДАХИН БОЛОВСРУУЛАХ, УСТГАХ, БУЛШЛАХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.