32 дугаар зүйл. Хаалтын дараахь хяналт-шинжилгээ
32.1.Аюултай хог хаягдал хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэгч нь байгууламжийг хаасны дараа засвар үйлчилгээ хийх, хяналт тавих хаалтын дараахь хяналт-шинжилгээний төлөвлөгөө, шаардагдах зардлыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулна.
32.2.Хаалтын дараахь хяналт-шинжилгээг 20 жилийн турш хийнэ.
32.3.Энэ хуулийн 32.2-тзаасан хяналт-шинжилгээг аюултай хог хаягдал хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэгч эсхүл гэрээний үндсэн дээр хамтран гүйцэтгэгч хийнэ.
32.4.Энэ хуулийн 32.2-тзаасан хяналт-шинжилгээгээр хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхүйц хэмжээгээр шүүрэл, ялгарал үүсэж байгаа нь тогтоогдвол байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон аймаг, нийслэлийн Засаг дарга, улсын зэрэглэлтэй хотын Захирагчид мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
32.5.Энэ хуулийн 32.4-тзаасан нөхцөл үүссэн тохиолдолд холбогдон гарах зардлыг аюултай хог хаягдал хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэгч хариуцна.
32.6.Энэ хуулийн 30.1-д заасан хөтөлбөр, 31.1-д заасан төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг аюултай хог хаягдал хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэгч хариуцна.
32.7.Энэ хуулийн 32.6-д заасан зардлыг урьдчилан төлөх зарчмын дагуу дараахь хувилбарын аль нэгийг сонгож төвлөрүүлнэ:
32.7.1.итгэлцлийн сан байгуулах;
32.7.2.барьцаа хөрөнгө байршуулах.
32.8.Энэ хуулийн 32.7-д заасан хөрөнгийг төвлөрүүлэх, зарцуулах асуудлыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай байгуулсан гэрээгээр зохицуулна.