2 дугаар зүйл. Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хууль тогтоомж
2.1.Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Төрийн хяналт, шалгалтын тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрдөнө.