13 дугаар зүйл. Төрийн бус байгууллагын оролцоо
13.1.Авто замын салбарын төрийн бус байгууллага нь авто замын тухай хууль тогтоомж, норм, норматив, техникийн баримт бичгийг боловсронгуй болгох, төрөөс үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэжлийн зэрэг олгох, авто замчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж болно.
13.2.Энэ хуулийн 13.1-д заасан ажлыг төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх асуудлыг авто замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэнэ.
Авто замын сүлжээ, авто замын ангилал, бүрэлдэхүүн, өмчлөгч, эзэмшигч