17 дугаар зүйл. Авто зам, замын байгууламжийн өмчлөгч, эзэмшигч

АВТО ЗАМЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

17 дугаар зүйл. Авто зам, замын байгууламжийн өмчлөгч, эзэмшигч

17.1.Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын болон нийслэл, орон нутгийн чанартай авто зам нь төрийн нийтийн өмч байна.

17.2.Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, түүний зурвас газрыг эзэмшигч нь авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүнээс эрх олгосон этгээд байна.

17.3.Нийслэл, орон нутгийн чанартай авто зам, түүний зурвас газрыг эзэмшигч нь аймаг, нийслэлийн Засаг дарга, түүнээс эрх олгосон этгээд байна.

17.4.Тусгай зориулалтын авто замын хөрөнгө оруулагч нь авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээр авто замыг эзэмшиж болно.

17.5.Энэ хуулийн 17.4-т заасан гэрээний үндсэн дээр авто замыг эзэмшигч нь өөрийн эзэмшлийн авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтыг хариуцна.

17.6.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 4.1-д заасан зөвшөөрлийг олон улс, улсын чанартай замыг сэтлэх, орц, гарц гаргах тохиолдолд авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нийслэл, орон нутгийн чанартай авто замыг сэтлэх, орц, гарц гаргах тохиолдолд аймаг, нийслэлийн Засаг дарга олгоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

Авто зам барих

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.