6 дугаар зүйл. Авто зам, замын байгууламжийн санхүүжилт
6.1.Авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах, барих, арчлах, засварлах, техник, технологийн хяналт тавих үйл ажиллагааг улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламж, дотоод, гадаадын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлнэ.
6.2.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид авто замын салбарын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулахыг төрөөс дэмжинэ.
6.3.Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн хөрөнгө оруулалтаар баригдах авто зам, замын байгууламжийн жагсаалтыг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална. /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
6.4.Авто замын салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар зохицуулна. /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./